Цаг агаар
Валютын ханш
Улс төр
2026-10-06
Үндэсний дата төвийн ногоон шилжилтийг эхлүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн “Чөлөөлье” бодлогын хүрээнд ногоон шилжилтийг эрчимжүүлэх зорилгоор Үндэсний дата төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангах эх үүсвэрийг ашиглалтад оруулах ажил эхэллээ.

Энэ хүрээнд төрийн өгөгдлийн дэд бүтцийн эрчим хүчний найдвартай байдлыг хангаж, мэдээллийн сангийн аюулгүй байдал болон төрийн цахим үйлчилгээний тасралтгүй ажиллагааг дэмжих нөхцөлийг бүрдүүлнэ.

Мөн Өгөгдлийн тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьж, өгөгдлийн аюулгүй байдал, чанар, хүртээмжийг хангах, өгөгдлийг хариуцлагатай ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бий болгохоор ажиллаж байна.

Цаашид өгөгдөл хадгалах дэд бүтцээс гадна их өгөгдөл боловсруулах, GPU-д суурилсан хиймэл оюуны тооцоолол хийх дэд бүтцийг хөгжүүлж, төрийн шийдвэр гаргалтад өгөгдөлд суурилсан аргачлалыг ашиглах боломжийг бүрдүүлнэ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ