
“Эх оронч Монгол” үндэсний хөдөлгөөний хүрээнд Батлан хамгаалах салбарын бодлого, үйл ажиллагааг орон нутгийн иргэдэд таниулах сургалт, өдөрлөг өнөөдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотноо үргэлжилж байна.
Өдөрлөгөөр:
Батлан хамгаалах салбарын бодлого үйл ажиллагааг иргэд, олон нийтэд танилцуулах уулзалт
Цэргийн Төв Эмнэлгийн хөдөлгөөнт багийн үзлэг оношилгоо
Батлан хамгаалахын төв архивын лавлагаа үйлчилгээ
Зэвсэглэл техникийн үзэсгэлэн
Цэрэг-эх оронч үндэсний үзэл, хүмүүжлийн тухай лекц
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад дайчдын үр хүүхдэд хүргүүлсэн илгээлтийг хүргэх
Цэргийн зарлан дуудах хуудас, цэргийн батлах гардуулах
Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн чуулгын уран бүтээлчдийн тоглолт зэрэг үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж байна.
Сургалт өдөрлөгийг зохион байгуулахад Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бат-Орхон, засаг дарга Н.Лхагвадорж болон төрийн цэргийн, хууль сахиулах байгууллагын орон нутаг дахь удирдлага, алба хаагчид дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
