Цаг агаар
Валютын ханш
Боловсрол
2026-10-02
“Шар торгон өргөмжлөл” боловсролын хөтөлбөр хэрэгжиж байна

“Эх хэлний өдөр”-т зориулан Богд Хааны Ордон Музейгээс цуврал олон сонирхолтой арга хэмжээ, боловсролын хөтөлбөрүүдийг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд Нийслэлийн Ерөнхий боловсролын 52 дугаар сургуулийн 9 дүгээр ангийн сурагчид, Орхон аймгийн “Бүжихүй өв” клубын авьяаслаг бүжигчид хамтран “Шар торгон өргөмжлөл” музейн боловсролын тусгай хөтөлбөрт амжилттай хамрагдлаа.

Хөтөлбөрт хамрагдсанаар хүүхэд залуус үндэснийхээ түүх, соёлын биет бус өвтэй танилцаж, эх хэл, түүх соёлоороо бахархах нэгэн оюунлаг өдрийг хамтдаа өнгөрүүллээ.

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ