Батлан хамгаалахын сайд Д.Батлут Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Батлан хамгаалах яамны Ахмадын хорооны төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр батлан хамгаалах салбарын бодлого, зорилт, хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар мэдээлэл өгч, ахмадуудын нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцов.
Уулзалтын үр дүнд ахмадын санд зориулан яамны цалингийн нийт сангийн 1 хувийг олгож байсныг Ахмад настны тухай хуулийг үндэслэн 2027 оноос 2 хувь болгон нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа.
Ингэснээр батлан хамгаалах салбарын ахмадуудад чиглэсэн нийгмийн хамгаалал, дэмжлэгийн арга хэмжээг өргөжүүлэх боломж бүрдэх юм.
Батлан хамгаалах салбарын хөгжил, залгамж халаанд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадуудынхаа хөдөлмөр, гавьяа зүтгэлийг хүндэтгэж, тэдний нийгмийн хамгааллыг сайжруулахад цаашид ч анхаарч ажиллана.