Цаг агаар
Валютын ханш
60 ХОРОМ
2026-11-18
Монополын эсрэг газрынхан Тавантолгой түлш ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Монополын эсрэг газрын албан тушаалтнууд өнөөдөр /2026.11.18/ Тавантолгой түлш ХХК-ийн үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн явцтай танилцлаа.

Тус газрын 11-15 дугаарын утсанд түлшний хангамж, хүртээмжийн талаар иргэдээс санал, хүсэлт ирсний дагуу бодит нөхцөл байдалтай танилцахаар үйлдвэрт иржээ.

Тавантолгой түлш ХХК хоногт 750 тонн түлш үйлдвэрлэх, 2000 тонн түлш савлах хүчин чадалтайгаар үйл ажиллагаа явуулж, нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд өдөр бүр 2100 тонн шахмал түлш нийлүүлж байна.

Өнгөрсөн жил нийслэлийн хэмжээнд 172.2 мянган айл өрх галлаж байсан бол 2026–2027 оны халаалтын улиралд шахмал түлш хэрэглэгчдийн тоо 182.5 мянган өрх болж нэмэгджээ.

Энэ нь үйлдвэрлэл, нөөцөд тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа ч дотоод зохицуулалт хийж, ирэх сараас нэг удаагийн худалдан авалтаар түлшний 14 хоногийн хэрэглээг авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж буйгаа гүйцэтгэх захирал С.Даваасүрэн танилцууллаа.

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ