Цаг агаар
Валютын ханш
Улс төр
2026-10-02
Говь-Алтай аймгийн 10 суманд гурвалсан үйлчилгээ нэвтрүүлнэ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин Говь-Алтай аймагт цахим хөгжил, инновац, харилцаа холбооны чиглэлээр ажиллаж буй харьяа болон салбарын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, цаашдын зорилт, хамтын ажиллагааны талаар санал солилцжээ. 

Аймгийн хэмжээнд 166 үүрэн холбооны антен, 1,550 км газрын болон 103 км агаарын шилэн кабелийн сүлжээ ажиллаж байна.

“Монголын цахилгаан холбоо” ХК тус аймгийн 10 суманд гурвалсан үйлчилгээ нэвтрүүлэхээр ажиллаж байгаа нь интернэт, телевиз, суурин холбооны үйлчилгээг нэг дороос авах боломж бүрдүүлнэ.

Мөн 18 суманд 20 “ХУРДАН” цэг, 23 киоск ажиллаж, 2026 он гарснаас хойш 9,800 гаруй төрийн үйлчилгээ үзүүлэн, 1,000 гаруй иргэнд биечлэн зөвлөгөө, мэдээлэл хүргэжээ.

Уулзалтаар сэргээгдэх эрчим хүчний нөөц, сэрүүн уур амьсгалын онцлогт тулгуурлан ногоон дата төв байгуулах боломжийг судлах, харилцаа холбооны сүлжээний найдвартай ажиллагаа болон төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Түүнчлэн салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан албан хаагчдад шагнал гардуулж, хөдөлмөр зүтгэлийг нь үнэлсэн байна. 

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ