Цаг агаар
Валютын ханш
Спорт
2026-10-02
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино

"Айчи-Нагояа 2026" Азийн наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Мөнхнар, Казахстаны Зейнеп Баяноватай, 76 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт Э.Даваанасан, Хятадын Тайванийн Чан Хуй Цатай барилдахаар боллоо.

Харин чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд А.Анх-Эрдэнэ, ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, Азийн АШТ-ий иж бүрдэл медальт Эрназар Акматалиевтэй, 86 кг-д ОУХМ О.Сүлдхүү, Шри-Ланкийн Лакмал Вижесуриятэй, 125 кг-д Б.Намбардагва эхний тойрогт гоц мөргөж, БНХАУ болон Непалийн тамирчдын давсантай нь хүч сорихоор тус тус сугалаа татлаа.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ