Румын улсын Батлан хамгаалахын атташег хүлээн авч уулзав

Монгол Улсын Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч дэд хурандаа Б.Батням 2026 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Румын Улсаас Монгол Улсад хавсран суугаа Батлан хамгаалахын атташе хурандаа Курелариу Ионут-Лукианыг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр дэд хурандаа Б.Батням хурандаа Курелариу Ионут-Лукианд Монгол Улсад хавсран суугаа Батлан хамгаалахын атташегийн албан тушаалд шинээр томилогдсонд баяр хүргэж, хоёр орны уламжлалт найрсаг харилцааг батлан хамгаалах салбарт улам бэхжүүлэн хөгжүүлэхийн чухлыг онцлов.
Талууд цэргийн боловсрол, сургалт, энхийг дэмжих ажиллагаа зэрэг харилцан сонирхсон чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.
Бусад мэдээ
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
Мэдээ
“Global AI & Digital Summit 2026” дээд түвшний чуулга уулзалтад хиймэл оюуны бэлэн байдал, хүртээмжийн асуудлыг хэлэлцэж байна
Мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад төрийн айлчлал хийнэ
Мэдээ
Франц Улсад оршин суугаа болон тус улсад зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд...
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.