Олон улсын National Cyber Security Index (NCSI)-ийн үнэлгээгээр Монгол Улс 2022 онд 18.18 оноотой 137 дугаар байрт эрэмбэлэгдэж байсан бол 2026 онд 69.17 оноотой 62 дугаар байрт бичигдэж, дөрвөн жилийн хугацаанд 75 байр урагшиллаа.
Энэ нь кибер аюулгүй байдлын бодлого, зохицуулалт, халдлагад хариу арга хэмжээ авах үндэсний тогтолцоо, мэдээллийн дэд бүтцийн хамгаалалт, салбарын хүний нөөц, боловсролын чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын үр дүн юм.
Цаашид дотоодын судалгаа, хөгжүүлэлтийг эрчимжүүлэх, олон улсын кибер хамтын ажиллагааг өргөжүүлэх, кибер гэмт хэрэгтэй тэмцэх чадавхыг бэхжүүлэх чиглэлээр ажиллаж, Монгол Улсын кибер аюулгүй байдлын үзүүлэлтийг улам ахиулахаар ажиллана гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин мэдэгдлээ.