Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2026-10-01
Улаанбаатар метро төслийн зөвлөх үйлчилгээний багийнхантай хамтарсан тусгай ажлын хэсэг хуралдлаа

Нийслэлийн Засаг даргын 2026 оны наймдугаар сарын 18-ны өдрийн А/1154 дүгээр захирамжаар байгуулагдсан “Улаанбаатар метро” төслийг эрчимжүүлэх тусгай ажлын хэсэг анхдугаар хуралдаанаа хийлээ.

Тус тусгай ажлын хэсэг нь нийслэлийн нийтийн тээврийг олон төрөлт болгох, замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд метроны барилга угсралтын ажлыг эхлүүлэхэд шаардлагатай төрийн санхүүгийн баталгааны хувилбаруудыг боловсруулах, хууль тогтоомжийн дагуу нөхцөлийг тодорхойлох болон нарийвчилсан зураг төслийг батлуулах ажлыг шуурхай зохион байгуулах юм.

Анхдугаар хуралд Нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр, нийслэлийн холбогдох албан тушаалтнууд болон төслийн зөвлөх “Духуа инженеринг” компанийн төлөөлөл оролцов. Хуралдаанаар “Улаанбаатар метро” төслийн захирал Б.Содбаатар төслийн одоогийн явц, тулгамдаж буй асуудлуудыг танилцуулсан бөгөөд төслийн барилга угсралтын ажлыг эхлүүлэхэд шаардлагатай төрийн санхүүгийн баталгааны боломжит хувилбаруудыг судлах, тооцоо судалгаа хийх талаар талууд санал солилцлоо.

Цаашид ажлын хэсэг нь зөвлөх үйлчилгээний баг болон мэргэжлийн байгууллага, багуудтай хамтран ажиллаж, төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх нөхцөл, санхүүжилтийн шийдлүүдийг эцэслэн тодорхойлохоор ажиллаж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ