Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2026-09-30
Дэлхийн сурагчийн сүүний өдрийг тохиолдуулан “Сургуулийн хүүхдийн сүү” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг боллоо

Дэлхийн сурагчийн сүүний өдрийг тохиолдуулан Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, НЗДТГ-ын төлөөлөл, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага хамтран “Сургуулийн хүүхдийн сүү” сэдэвт уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар дараах сэдвээр илтгэл танилцуулга хийж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Үүнд:

  • Монгол Улсын сүүний хангамж, аюулгүй байдлын бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээ;
  • “Үдийн хоол” хөтөлбөрийн хүрээнд хүүхдэд “Өдөр бүр нэг аяга сүү” зорилтот арга хэмжээ;
  • “Эрүүл хүнс-Эрүүл хүүхэд” бодлогын арга хэмжээ;
  • “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийн үр дүн, цаашдын зорилт;
  • Хөдөөгийн суманд, сүү сүүн бүтээгдэхүүний жижиг үйлдвэр байгуулсан туршлага, үр дүн;
  • “Сургуулийн сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа гаднын зарим улсын туршлага, боломж зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцлээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ