Цаг агаар
Валютын ханш
Спорт
2026-09-29
Онцгой байдлын 300 алба хаагч бүх нийтийн биеийн тамирт нэгдэхийг уриалав

Алба хаагчдын уриалж буй бүх нийтийн биеийн тамирын дасгалын үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян "Биеийн тамирын дасгал хөдөлгөөн нь зөвхөн тамирчид, спортоор хичээллэдэг хүний бэлтгэл бус, иргэн бүрийн идэвхтэй, эрүүл амьдралын дадал хэвшил болох нь чухал. Алба хаагчдын хувьд дасгал хөдөлгөөн тогтмол хийдэг аврагч, гал сөнөөгчдийн энгийн дасгал хөдөлгөөн хийдэггүй алба хаагчтай харьцуулахад гэмтэл авах эрсдэл 25-30 хувь бага, стрессийн түвшин 20-40 хувь доогуур, мөн үе мөч, нурууны гэмтлийн тохиолдол 15-25 хувь бага байдгийг олон улсын судалгаагаар тогтоосон байдаг" хэмээн онцоллоо. 

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид улсын хэмжээнд эрүүл мэнд, бие бялдрыг чадавхжуулах зорилгоор ажлын өдрийг 10 минутын өглөөний дасгалаар эхлүүлж хэвшээд байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ