Цаг агаар
Валютын ханш
Улс төр
2026-09-29
Казахстан улсын Элчин сайдтай уулзаж, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамтын ажиллагааг хэлэлцлээ

Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Алмас Сейтакынов, элчин сайдын яамны зөвлөх Рашид Жубаев мөн зөвлөх Нурлан Окаулы нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Казахстаны Ерөнхийлөгч К.Ж. Токаевын 2024 оны 10 дугаар сард Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр байгуулсан "Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарт хамтран ажиллах тухай" харилцан ойлголцлын санамж бичгийн хэрэгжилтийг эргэн харж, цаашид бодит төсөл, хөтөлбөр болгон хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Мөн талууд Төв Азийн бүс нутагт цахим салбарын хөгжлөөр тэргүүлэх, хиймэл оюунд түшиглэсэн шинэ шийдэл, гарааны бизнесийг тухайн зах зээлд гаргах, мэдээллийн технологийн хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээ илэрхийлэв. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ