Байт харвааны охидын баг аваргалав
Тус наадмын байт харвааны төрөлд манай улсаас дасгалжуулагч Д.Оюунхандын удирдлага дор охид, хөвгүүдийн нийн зургаан тамирчин оролцсон бөгөөд багийн төрөлд охидын баг алтан медаль хүртэж, Төрийн дууллаа эгшиглүүлэв.
Энэ багт П.Энххүслэн, Н.Энхзул, М.Уранбилэг нар багтсан бол ганцаарчилсан харваанд Н.Энхзул хүрэл медаль хүртлээ. П.Энххүслэн Олон улсын хүүхдийн наадамд хоёр жил дараалан алтан медаль хүртсэн ба тэрбээр өнгөрсөн жил урд хөршид болсон тус наадмаас алтан медаль хүртэж байв.
Мөн А.Чойжилсүрэн энэ тэмцээний үеэр дэд мастерын болзол хангасан байна.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.