
Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч хүүхдэд үйлчилгээ үзүүлэх салбар дундын хамтарсан багийн ээлжит хурал боллоо.
Энэ багийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар байгуулсан бөгөөд ажиллах журамд заасны дагуу улирал тутам хуралдаж тулгамдаж буй асуудал, хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээгээ хэлэлцдэг.
Энэ удаагийн хурлаар Хүн худалдаалах гэмт хэргийн нөхцөл байдал, хамтарсан багаас үйлчилгээ авч буй хохирогч хүүхдүүдийн нөхцөл байдал, хохирогчийн аюулгүй байдал, түр хамгаалах байрны үйлчилгээ зэрэг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх арга замыг тодорхойллоо.
Салбар дундын хамтарсан баг нь цаашид байгууллага хоорондын уялдааг сайжруулж, хохирогч хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалахад онцгой анхаарч, үр дүнд суурилсан арга хэмжээг хэрэгжүүлэхээр тохирлоо.