Цаг агаар
Валютын ханш
Улс төр
48 мин
"Huawei" компанитай технологийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжлийг эрчимжүүлэх, дэвшилтэт технологийн шийдлүүдийг нэвтрүүлэх чиглэлээр "Huawei" компанийн төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтад Huawei компанийн Ойрхи Дорнод, Төв Азийн бүсийн Carrier Business-ийн ерөнхийлөгч Жефф Жу, "Huawei"-ийн Монгол дахь Гүйцэтгэх захирал Жеки Сиан, Техникийн албаны захирал Ву Баожиан нар оролцов.

Уулзалтаар Монгол Улсын харилцаа холбооны салбарын хөгжил, 5G/6G технологи, хиймэл оюуны дата төв, сэргээгдэх эрчим хүч, цахилгаан автомашины хурдан цэнэглэх дэд бүтэц, ухаалаг хот болон банк, санхүүгийн технологийн шийдэл зэрэг чиглэлээр санал солилцлоо.

"Huawei" компанийн зүгээс “Ногоон, ухаалаг үндэстэн” бодлогоо танилцуулж, Монгол Улсад мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтэц болон хиймэл оюуны дата төвийн экосистемийг хөгжүүлэхэд технологийн шийдэл, туршлагаараа хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ