Цаг агаар
Валютын ханш
Спорт
2026-09-24
"Айчи Нагояа-2026": Монголын ширэн бээлийтнүүд тулаанаа үргэлжлүүлнэ

"Айчи Нагояа-2026" Азийн ХХ наадмын боксын тэмцээн өчигдөр эхэлсэн. 

Энэ өдөр Монголын боксын шигшээ баг тамирчдаас эмэгтэйчүүдийн 51 кг-д ОУХМ О.Есүгэн Пакистаны Мариатай учраа таарчээ.

Ялбал Олимп, Дэлхий, Азийн наадмын аварга, БНХАУ-ын тамирчин Ву Юүтэй учраа таарах магадлалтай.

Харин эрэгтэйчүүдийн 70 кг-д ОУХМ  О.Бямба-Эрдэнэ өрсөлдөнө.

Түүний хувьд эхлээд БНХАУ-ын тамирчин Ли Гуофэнтэй, ялбал БНСУ, Узбекстаны тамирчдын ялсантай өрсөлдөнө. 

Сонирхуулахад, Хятадын тамирчин өчигдөр Ираны Али Хабибинежадыг 3:2-оор ялж, шөвгийн 16-д шалгарсан байна. 

Тоглолтын цаг:

О.Есүгэн: 11:00

О.Бямба-Эрдэнэ: 13:30

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ