Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
1 цаг 21 мин
“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас орон нутаг, хамтын ажиллагаа, нийгмийн хариуцлагын чиглэлээр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо, Сийрст, Билгэх багийн 90 малчин өрхийн өвөлжөө, хаваржааны бууцыг түрж тэгшлэх цэвэрлэх ажлыг гэрээт болон туслан гүйцэтгэгч компаниудтай хамтран 2026 оны 7-9 дүгээр сарын хугацаанд хийж гүйцэтгэлээ.

Компаниас жил бүр сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу туслан гүйцэтгэгч болон гэрээт компаниудтай хамтран Цагаан-Овоо, Билгэх, Сийрст багийн малчдын хороо бууцыг түрж тэгшлэх, цэвэрлэх ажлыг гүйцэтгэдэг.

Энэ удаад “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарын ХМОНХА, БОУБХ-ээс дөрвөн түншлэл компани, дөрвөн гэрээт компанийнхаа 30 орчим ажилтантай хамтран, 10 орчим техник хэрэгслийн хүчээр малчдын ирэх өвлийг өнөтэй давахад дэмжлэг үзүүлж ажиллалаа.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ