Цаг агаар
Валютын ханш
Улс төр
2026-09-18
Сангийн сайд З.Мэндсайхан БНХАУ-ын Элчин сайдын яамны түр хамаарагч Цао Литэй уулзлаа

Сангийн сайд З.Мэндсайхан 2026 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны түр хамаарагч Цао Литэй уулзаж, хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр нүүрсний экспортыг тогтвортой үргэлжлүүлэх, хилийн боомтын үйл ажиллагааг дэмжих, хоёр талын холбогдох байгууллагуудын уялдаа холбоог бэхжүүлэх талаар ярилцав. Сангийн сайд эдгээр чиглэлээр мэдээлэл шуурхай солилцож, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Мөн хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн явцын талаар мэдээлэл солилцож, тэдгээрийн хэрэгжилтийг урагшлуулах, харилцан дэмжлэг үзүүлж ажиллах талаар санал солилцов.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ