“Нүүрсний боловсруулалтын технологи” хамтарсан 2+2 хөтөлбөрийн 20 суралцагчид тэтгэлгийн батламж гардууллаа
2026-2030 онд боловсруулах үйлдвэрлэлийн салбарын хүний нөөцийг бэлтгэх зорилгоор хэрэгжүүлж буй “Нүүрсний боловсруулалтын технологи” бакалаврын хамтарсан 2+2 хөтөлбөрийн тэтгэлэгт 20 суралцагч шалгарч, тэтгэлгийн батламжийг “Mining Week & MinePro 2026” арга хэмжээний үеэр гардуулан өглөө.
Тус хөтөлбөрийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, “Чингис хаан” баялгийн сан нэгдэл, “Эрдэнэс ҮТП” ХХК болон Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль хамтран хэрэгжүүлж байна.
Тэтгэлэгт шалгарсан 20 суралцагч эхний хоёр жилд Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуульд, дараагийн хоёр жилд БНХАУ-ын Уул уурхай, технологийн их сургуульд тус тус суралцаж, бакалаврын боловсрол эзэмшин төгсөнө.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.