Цаг агаар
Валютын ханш
Улс төр
2026-09-17
Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны чиглэлүүдээр санал солилцлоо

Бээжингийн Шяншань форумд оролцох үеэр ХБНГУ-ын Батлан хамгаалах бодлогын орлогч дарга, хошууч генерал Стефан Виллертэй уулзлаа. 

Энэ үеэр офицер, ахлагч нарын мэргэжлийн болон удирдах түвшний сургалт, герман хэлний сургалтын боломжийг нэмэгдүүлэх, өндөр уулын бүсийн хамтарсан сургалт болон уулын цэргийн сургагч багш бэлтгэх зэрэг боломжийн талаар санал солилцлоо. 

Мөн ХБНГУ-аас Монгол Улсын Зэвсэгт хүчний чадавхыг бэхжүүлэх, техник, ар тал хангалтын чиглэлээр үзүүлж ирсэн дэмжлэгт талархал илэрхийлж, Батлан хамгаалах яамд хоорондын зөвлөлдөх уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулах боломжийг судлахаар ярилцсан юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ