Цаг агаар
Валютын ханш
Боловсрол
2026-09-14
“Сургуулийн үдийн хоол” хөтөлбөрийг эрчимжүүлэхэд Франц улстай хамтран ажиллана

Монгол Улсын Боловсролын сайд Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Франц Улсын Европ, гадаад хэргийн яамны Дэлхий нийтийн асуудал хариуцсан газрын дэд захирал Жан-Себастьен Контитой уулзлаа.

Уулзалтаар ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах асуудлаар санал солилцов.

“Эрүүл, ногоон, хүртээмжтэй, аюулгүй, ухаалаг сургууль” бий болгох зорилтын хүрээнд сурагчдын үдийн хоолны шим тэжээллэг чанарыг нэмэгдүүлэх, эрүүл хоолны цэс нэвтрүүлэх, эрүүл зөв хооллолтын боловсролыг сургалтын хөтөлбөрт тусгахад Франц Улсын сайн туршлагыг нэвтрүүлэх боломжтой юм. 

Францын тал сургуулийн үдийн хоол хөтөлбөрийн хүртээмж, чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ