Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
Уржигдар 10 цаг 32 мин
“BARILGA EXPO” болно

Барилга, дэд бүтэц, үл хөдлөх хөрөнгийн зах зээл идэвхжиж, орон сууцны эрэлт нэмэгддэг намрын улиралд уламжлал болгон зохион байгуулагддаг “BARILGA EXPO” олон улсын барилгын үзэсгэлэн яармаг энэ жил 40 дэх удаагаа 2026 оны 9 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” ордонд зохион байгуулагдана.

Энэ удаагийн “BARILGA EXPO” нь Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог. Тиймээс үзэсгэлэн яармаг нь салбарын өнгөрсөн 100 жилийн ололт амжилтыг эргэн харахаас гадна ирэх 100 жилийн хөгжлийн чиг хандлага, шинэ технологи, инновац, тогтвортой хөгжлийн шийдлийг тодорхойлох чухал талбар болж байна. 40 дэх удаагийн “BARILGA EXPO”-д ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, Герман, Чех, Итали, Турк зэрэг улсаас салбартаа тэргүүлэгч 100 компани, мөн үндэсний 400 гаруй аж ахуйн нэгж, төсөл хэрэгжүүлэгчид оролцоно.

Үзэсгэлэнгийн үндсэн чиглэл:

Шинэ орон сууц, үл хөдлөх хөрөнгө

● Шинэ орон сууцны төсөл, хотхон

● Тансаг болон стандарт зэрэглэлийн орон сууц

● Амины орон сууц, хаус

● Оффис, үйлчилгээний талбай

● Үл хөдлөх хөрөнгийн зуучлал, хөрөнгө оруулалтын боломж

● Интерьер, экстерьер, ландшафтын шийдэл

Барилгын материал, технологи

● Барилгын үндсэн болон туслах материал

● Дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй шийдэл

● Засал чимэглэлийн материал

● Цахилгаан, холбоо, дохиоллын систем

● Сантехник, халаалт, агааржуулалт

● Ухаалаг барилгын систем

● Хүнд машин механизм, тоног төхөөрөмж

● Багаж хэрэгсэл, үйлдвэрлэлийн технологи

● Гадна талбай, ландшафтын шийдэл

Үзэсгэлэнгийн үеэр иргэд, хэрэглэгчид, барилгын салбарын мэргэжилтнүүд, төсөл хэрэгжүүлэгчид болон хөрөнгө оруулагчид орон сууц, амины орон сууц, барилгын материал, ухаалаг систем, ногоон технологи, дэвшилтэт шийдлүүдийг нэг дороос харьцуулан сонгох боломжтой.

40 дэх удаагийн “BARILGA EXPO”-ийн хүрээнд салбарын оролцогчдод зориулсан мэргэжлийн өдөр, семинар, олон улсын бизнес уулзалт зохион байгуулагдана.

● ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧДИЙН ӨДӨР – төсөл хэрэгжүүлэгч, хөрөнгө оруулагч, захиалагч, шийдвэр гаргагчдад зориулсан төсөл, хөтөлбөрийн танилцуулга, салбарын хөгжлийн чиг хандлагын мэргэжлийн семинар

● ИНЖЕНЕР, ТЕХНИКИЙН АЖИЛТНУУДЫН ӨДӨР – барилгын технологи, хөдөлмөрийн аюулгүй байдал, мэргэжлийн шинэ шийдэл, салбарын хөгжлийн чиг хандлагын мэргэжлийн семинар

● АМИНЫ ОРОН СУУЦ БА ДЭД БҮТЦИЙН ШИЙДЛИЙН ӨДӨР – амины орон сууцны төлөвлөлт, инженерийн дэд бүтэц, эрчим хүчний хэмнэлт, сэргээгдэх эрчим хүч, ногоон барилга, орчин үеийн технологийн мэргэжлийн семинар

● “INTERNATIONAL BUSINESS MEETING” – дотоод, гадаадын компаниудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ түншлэл бий болгох бизнес уулзалт

“BARILGA EXPO” нь барилгын бүтээн байгуулалт эрчимжиж, зах зээлийн эрэлт нэмэгддэг оновчтой үед зохион байгуулагддаг тул оролцогч компаниудын хувьд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зах зээлд таниулах, борлуулалтын сувгаа өргөжүүлэх, шинэ харилцагчтай болох, бизнесийн хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх чухал боломж юм.

Та бүхнийг 2026 оны 9 дүгээр сарын 11–13-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” ордонд зохион байгуулагдах 40 дэх удаагийн “BARILGA EXPO” олон улсын барилгын үзэсгэлэн яармагт хүрэлцэн ирэхийг урьж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ