Цаг агаар
Валютын ханш
Спорт
2026-09-07
Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд Монгол Улсын баг IV байр эзэллээ

Киргизстан Улсын Бишкек болон Чолпон-Ата хотуудад 08 сарын 31-нээс 09 сарын 06-ны өдрүүдэд зохион байгуулагдсан "Дэлхийн нүүдэлчдийн VI наадам" нь спортын 43 төрөлд 106 улсын 2355 төлөөлөгчид оролцлоо.

Наадмын сүүлийн өдрүүдэд Ираны пахлавани бөхийн +90 кг төрөлд 36 орны бөхчүүд оролцсоноос Монгол Улсын тамирчин  Б.Бат-Орших, оюун ухааны спорт есөн хоргол “Тогыз хумалах” тэмцээнээс эрэгтэй багийн төрөлд Х.Ерманат, Ш.Болатбек нар тус тус хүрэл медаль хүртсэн.

Наадмын нэгдсэн дүнгээр 29 орны баг тамирчид медаль хүртэж, үүнээс 12 орны тамирчид алтан медальтан болж Казахстан, Киргизстан, ОХУ-ын баг тамирчид эхний гурван байрт шалгарч, Узбекстаны баг шагналт 5 дугаар байрт орлоо.  

Монгол Улс спортын 27 төрөлд 135 төлөөлөгчид оролцож алт 4, мөнгө 4, хүрэл 18, нийт 26 медаль авч нэгдсэн дүнгээр 106 орноос 4 дүгээр байрт шалгарлаа. 

Дараагийн наадам ОХУ-ын Казань хотноо 2028 онд зохиогдохоор эрхээ авлаа.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ