Цаг агаар
Валютын ханш
Боловсрол
2026-09-07
Монгол-Японы хоёр дахь эмнэлгийн төслийг эхлүүлэх саналтай байгаагаа илэрхийлжээ

Боловсролын сайд Л.Энх-Амгалан Япон улсын IUHW группын захирал Такаги Күнинори болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 

улзалтын үеэр IUHW группын захирал Такаги Күнинори Монгол Улсад их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх хүрээнд Монгол-Японы хоёр дахь эмнэлгийн төслийг эхлүүлэх саналтай байгаагаа илэрхийллээ. Тус эмнэлэг ашиглалтад орсноор хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг нэвтрүүлж, их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах боломжтойг онцлон тэмдэглэв.

Талууд Монгол Улсын эрүүл мэндийн салбарын статистик мэдээллийг үнэн зөв, бодитой гарган, зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үр дүнтэй хүргэх чиглэлээр санал солилцлоо.

Цаашид уг төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрхэн хэрэгжүүлэх боломжтой талаар хамтран судалж, ажиллахаар тохиролцов.

Мөн IUHW группын тэтгэлгээр Монгол Улсын 31 оюутан Япон Улсад суралцаж байна. Цаашид Монгол Улсаас Япон Улсад суралцан төгсөх чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэх үйл ажиллагаа улам өргөжинө гэдэгт итгэлтэй байгаагаа Боловсролын сайд Л.Энх-Амгалан онцоллоо.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ