Монгол Улсад 2026 оны есдүгээр сарын 1-ний байдлаар нийт 737,338 жуулчин ирсэн нь өмнөх оны мөн үеэс 258,886 жуулчнаар буюу 54.1 хувиар өссөн үзүүлэлт боллоо.
Сүүлийн дөрвөн жилийн мөн үеийн үзүүлэлтийг харьцуулбал:
• 2023 онд 364,594,
• 2024 онд 435,037,
• 2025 онд 478,452 жуулчин ирж байсан бол 2026 онд 737,338-д хүрчээ. Энэ нь 2023 оны мөн үетэй харьцуулахад жуулчдын тоо хоёр дахин нэмэгджээ.
Япон Улсаас Монгол Улсыг зорин ирсэн жуулчдын тоо сүүлийн дөрвөн жил дараалан өсжээ.
Тухайлбал:
• 2023 оны 9 дүгээр сарын 1-ний байдлаар 14,396,
• 2024 оны 9 дүгээр сарын 1-ний 19,246,
• 2025 оны 9 дүгээр сарын 1-ний 24,579 жуулчин ирсэн бол 2026 оны мөн үед 31,980 болж нэмэгдсэн байна.
Энэ оны үзүүлэлт өмнөх оны мөн үеэс 7,401 жуулчнаар буюу 30.1 хувиар, 2023 оны мөн үетэй харьцуулахад 122.1 хувиар өссөн үзүүлэлт юм.