Цаг агаар
Валютын ханш
Улс төр
Өчигдөр 09 цаг 45 мин
Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж, хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын мэндийг эх орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, хот байгуулалт, орон сууцжуулалтын үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулсан үе үеийн барилгачид, архитектор, зураг төсөл зохиогч, инженер техникийн ажилтан, мэргэжилтнүүд, үндэсний үйлдвэрлэгчид, бүтээн байгуулагчид, салбарын нийт хамт олон Та бүхэндээ өргөн дэвшүүлье.

Барилгын салбарын өнгөрсөн 100 жил Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшил, хотжилт, бүтээн байгуулалтын эрин үе байсан билээ. Тиймээс барилгачдын хөдөлмөр, хичээл зүтгэл, оюун ухаан, бүтээлч сэтгэлгээ, дэвшилтэд технологийг барилгын салбарт нэвтрүүлж, Монгол орны өнцөг булан бүрд бүтээн байгуулалтууд сүндэрлэсээр байна.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны зүгээс салбарын эрх зүйн орчныг шинэчлэн боловсронгуй болгож, салбарын хөгжил, иргэдийн амьдралд бодит дэмжлэг болох чиглэлээр Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Орон сууцжуулалтын тухай хууль, Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай анхдагч хуулийн төслүүдийг боловсруулан, Монгол Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхэд бэлэн боллоо. Эдгээр эрх зүйн шинэчлэл нь барилгын салбарын тогтвортой хөгжлийг хангах, орлогод нийцсэн орон сууцны хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, иргэдийн амьдрах орчны чанарыг дээшлүүлэхэд чухал алхам болох юм. Түүнчлэн барилгын салбарын чанар, аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийг хангахын зэрэгцээ инновац, шинэ технологийг нэвтрүүлэхэд бодлогын түвшинд онцгойлон анхаарч, салбарын хөгжлийг шинэ шатанд хүргэхээр зорин ажиллаж байна.

Түүхт 100 жилийн ойгоо угтан өнгөрсөн үеийн бүтээн байгуулалтын ололт амжилтыг хамтдаа бахархан дүгнэж, ирээдүйн хөгжлийн зорилтоо тодорхойлж буй үе үеийн барилгачид, бүтээн байгуулагчдын хөдөлмөр, зүтгэл улам бүр дэлгэрч, үйлс бүхэн өөдөө байх болтугай.

ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ЯАМ

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ