
Улаанбаатар хотын цахилгаан, дулааны өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах ДЦС-5 төслийн нийт барилга угсралтын ажил 16 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Одоогоор нэг, хоёрдугаар зуух, турбин, яндан болон уутан шүүлтүүрийн суурийн ажил хийгдэж, талбайд 300 гаруй инженер, мэргэжилтэн ажиллаж байна.
Үндсэн тоноглолын үйлдвэрлэл мөн 30 гаруй хувьтай үргэлжилж байна.
Станц ашиглалтад орсноор 300 МВт цахилгаан, 340 Гкал/ц дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай болж, жилд 2.2 тэрбум кВт.ц цахилгаан, 1.1 сая Гкал дулаан үйлдвэрлэнэ.
Төсөл төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжиж байгаа бөгөөд "Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК ХХК"-ийн итгэмжлэн удирддаг “Нийслэлийн хөгжлийн сан Хувийн ХОС ТЗК” ХХК нь төслийн тусгай зориулалтын компанийн хувьцааг захиалан авах замаар Нийслэлийн хөрөнгө оруулалтын оролцоог хэрэгжүүлж байна.
Нийслэлийн томоохон эрчим хүчний төслийг бондын эх үүсвэр, хөрөнгө оруулалтын сан болон хувийн хөрөнгийг хослуулан санхүүжүүлэх бүтэц бодитоор хэрэгжиж байна.