“Дэлхийн нүүдэлчдийн наадам”-аас М.Баасанжав алыш бөхийн төрөлд хүрэл медаль хүртлээ
Бүгд Найрамдах Киргиз Улсад зохион байгуулагдаж буй “Дэлхийн нүүдэлчдийн VI наадам”-ын алыш буюу бүстэй бөхийн төрөлд Монгол Улсыг төлөөлөн барилдаж буй Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харьяат, аймгийн арслан М.Баасанжав хагас шигшээд шалгарч, хүрэл медалийн болзол хангалаа.
Тэрбээр алыш бөхийн төрөлд амжилттай барилдаж, хагас шигшээд шалгарсан бөгөөд ийнхүү Монголын баг тамирчдын медалийн буухиаг үргэлжлүүлж байна.
М.Баасанжав нь мөн Хапсагай бөхийн төрөлд оролцох юм.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.