Цаг агаар
Валютын ханш
Засгийн газар
2026-08-25
Монгол Улс байгаль хамгаалал, нөхөн сэргээлтэд чиглэсэн 2 шинэ санхүүжилтийн түншлэл эхлүүлэв

COP17-ын хүрээнд Монгол Улс Европын Хөрөнгө Оруулалтын Банк болон Дэлхийн Банк Групптэй байгаль хамгаалал, газрын нөхөн сэргээлт, тогтвортой эдийн засгийг дэмжих хоёр чиглэлээр санхүүжилтийн түншлэл эхлүүллээ.

Европын Хөрөнгө Оруулалтын Банктай хамтран 200 сая евро хүртэлх санхүүжилтийн хөтөлбөр бүрдүүлэхээр зорьж байгаа бөгөөд үүнийг ой, доройтсон газрын нөхөн сэргээлт, био эдийн засгийг хөгжүүлэх, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэхэд чиглүүлэхээр төлөвлөжээ.

Мөн Дэлхийн Банк Групптэй хэрэгжүүлэх SMILE хөтөлбөрийн хүрээнд 100 сая ам.долларын холимог санхүүжилт бүрдүүлэх боломжийг нээж байна. Уг санхүүжилтийг газрын доройтлыг бууруулах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх, ногоон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, тогтвортой ажлын байр бий болгоход ашиглахаар төлөвлөсөн байна.

Ерөнхий сайд Н.Учрал энэ үеэр “Байгальдаа оруулсан хөрөнгө оруулалт бол Монголын ирээдүйд оруулсан хөрөнгө оруулалт юм” хэмээн онцолжээ.

Ийнхүү COP17-ын хүрээнд газрын нөхөн сэргээлт, ойн тогтвортой менежмент, орон нутгийн хөгжилд чиглэсэн бодлогын зорилтыг бодит санхүүжилт, хөрөнгө оруулалттай холбох түншлэлүүдийг эхлүүлж байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ