Цаг агаар
Валютын ханш
Спорт
2026-08-20
СЭМҮТ-ийн дэргэд Пара бочигийн клуб ажиллана

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв Монголын Пара бочигийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулж, СЭМҮТ-ийн дэргэд Пара бочигийн клуб ажиллуулах гишүүнчлэлийн батламж гардан авлаа.

Энэхүү хамтын ажиллагаа нь пара бочигийн спортыг сэтгэц-нийгмийн сэргээн засах тусламж, үйлчилгээнд ашиглах, эмчлүүлэгчдийн бие бялдрын идэвх, нийгмийн оролцоо, бие даах чадвар, өөртөө итгэх итгэлийг дэмжих, спортоор дамжуулан хөгжих боломжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

2026 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр зохион байгуулагдсан Пара бочигийн улсын аварга шалгаруулах тэмцээнд СЭМҮТ-ийн Асрамжийн тасгийн эмэгтэй эмчлүүлэгч BC2 ангилалд хүрэл медаль хүртэж, улсын аваргын медальтан болсон билээ.

Энэхүү амжилт нь пара бочиг зөвхөн спортын тэмцээн төдийгүй эмчлүүлэгчдийн идэвхтэй оролцоо, ур чадвар, өөртөө итгэх итгэл, нийгэмд оролцох боломжийг дэмжих сэргээн засах үйл ажиллагааны нэг хэлбэр болохыг харуулсан үнэ цэнтэй үр дүн юм.

Цаашид хамтын ажиллагааны хүрээнд СЭМҮТ-ийн Пара бочигийн клубийн үйл ажиллагааг тогтмолжуулж, эмчлүүлэгчдийг бэлтгэл сургалтад хамруулах, ур чадварыг нь хөгжүүлэх, тэмцээн уралдаанд оролцох боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллана.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ