М.Билгүүнзаяа пауэрлифтингийн ДАШТ-ээс нийлбэр дүнгээр алтан медаль хүртлээ
Тэмцээнд таван тивийн 60 орны 420 гаруй тамирчин оролцож байгаа бол манай улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор долоон тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний өсвөрийн охидын 76 кг-ын жинд М.Билгүүнзаяа суултын төрөлд 190 кг-ыг өргөснөөр алт, шахалтын төрөлд 82.5 кг-ыг шахсанаар алт, таталтын төрөлд 162.5 кг-ыг татсанаар алтан медаль хүртэж, нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн нь өсвөрийн ДАШТ-ий нийлбэр дүнгээр түрүүлсэн анхны монгол тамирчин болов.
Мөн залуучуудын 74 кг-ын жинд Б.Азжаргал таталтын төрөлд хүрэл, суултын төрөлд алт, шахалтын төрөлд хүрэл медаль хүртэж, нийлбэр дүнгээр хүрэл медаль хүртлээ.
Бусад мэдээ
Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
Мэдээ
Морьт барилдааны төрөлд Монголын баг гурван хүрэл медаль хүртлээ
Мэдээ
“Дэлхийн нүүдэлчдийн наадам”-аас М.Баасанжав алыш бөхийн төрөлд хүрэл медаль хүртлээ
Мэдээ
Улсын заан Д.Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмын анхны алтан медалийг хүртлээ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.