Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2026-08-19
Кибер аюулгүй байдлыг хангах, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллана

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Ж.Буянбат Кибер аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Ч.Золбаярыг хүлээн авч уулзан, цахим гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд хамтран хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар санал солилцлоо. 

Энэ удаагийн уулзалтаар талууд дараах чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдэв. 

  • Цахим гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий алба хаагчдыг чадавхжуулах сургалт, арга хэмжээг зохион байгуулах, байгууллага хоорондын уялдаа холбоог хангах;
  • Иргэдэд хувийн мэдээллээ хамгаалах, цахим орчны эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг, мэдээллийг тогтмол хүргэх;
  • Байгууллагын кибер эрсдэлийн үнэлгээг хийх, кибер халдлага, зөрчил гарсан үед хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах;
  • Кибер эрсдэлийн талаарх мэдээлэл солилцох, шуурхай сэрэмжлүүлэг хүргэх тогтолцоог сайжруулах;
  • Байгууллага хоорондын хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах ажлын хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр боллоо.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ