Цаг агаар
Валютын ханш
Спорт
2026-08-19
Б.Баяржаргал пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-ээс нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны монгол тамирчин болов

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Сан Сити хотод  пауэрлифтингийн өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 18-29-ний өдрүүдэд болж байна.

Тэмцээнд таван тивийн 60 орны 420 гаруй тамирчин оролцож байгаа бол манай улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор долоон тамирчин өрсөлдөж байна. 

Тэмцээний эхний өдрүүдэд залуучуудын эрэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Б.Баяржаргал суултын төрөлд 180 кг-ыг өргөснөөр алт, шахалтын төрөлд 110 кг-ыг шахсанаар алт, таталтын төрөлд 215 кг-ыг татсанаар алтан медаль хүртэж, нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн нь залуучуудын ДАШТ-ий нийлбэр дүнгээр түрүүлсэн анхны монгол тамирчин болов. 

Мөн залуучуудын 66 кг-ын жинд Б.Ууганбат таталтын төрөлд мөнгө, залуучуудын эмэгтэйчүүдийн ангиллын 52 кг-ын жинд Н.Наранзул суултын төрөлд мөнгө, шахалтын төрөлд хүрэл, нийлбэр дүнгээр хүрэл медаль хүртлээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ