Монголын баг Олон улсын газарзүйн 22 дугаар олимпиадаас алтан медаль хүртлээ
Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотноо 2026 оны 8 дугаар сарын 11-17-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Олон улсын газарзүйн 22 дугаар олимпиадад Монгол Улсын баг амжилттай оролцож, алтан медаль хүртлээ.
Гёте сургуулийн сурагч Аянбекийн Амина алтан медаль хүртэж, Монгол Улсын анхны алтан медалийг эх орондоо авч ирлээ.
Тус олимпиадад Шинэ-Эрин сургуулийн сурагч Норовсүрэнгийн Нараа, Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сурагч Баясгалангийн Намуухан, Хобби сургуулийн сурагч Тэмүүлэнгийн Мичид нар амжилттай оролцсон байна.
Монгол Улсын багийг ахлагчаар Ц.Цэндсүрэн, дэд ахлагчаар О.Мэндбаяр нар ажиллажээ.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.