Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2026-08-17
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангахыг үүрэг болголоо

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Хуралдааны үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва дараах үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өглөө.

  1. "Чөлөөлье" үндэсний санаачилгын хүрээнд эдийн засгийн эрх чөлөө, хөрөнгө оруулалт, зөвшөөрлийн тухай хуулиудын нэмэлт өөрчлөлт, Засгийн газрын 329 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах, Нийслэлийн ИТХ-ын журмын зарим заалт хүчингүй болсонтой холбогдуулан бизнес эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх,
  2. Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангах, сурагчдын зорчих замын бүрэн бүтэн байдал, явган хүний гарц, тэмдэг тэмдэглэгээ, үзэгдэх орчин, гэрэлтүүлгийг шалгаж шаардлагатай засвар, үйлчилгээг шуурхай хийх, зам тээврийн ослоос сэргийлэх, сургууль, цэцэрлэгийн засвар шинэчлэлийн ажлын гүйцэтгэлд хяналт тавих,
  3. Төсөв, санхүүгийн хэмнэлтийн бодлогын хүрээнд урсгал зардлыг бууруулах, шинэ орон тоо үүсгэхгүй байх, цахилгаан дулааны хэрэглээг хэмнэх, улс, нийслэлийн төсвийн орлогыг хуваарийн дагуу бүрдүүлэх, хяналт тавих,
  4. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед бэлэн байх нөөц, техник хэрэгслийн хэрэгцээг тодорхойлох ажлын хэсэг байгуулах, техник хэрэгсэл, хүн хүчний нөөцийг шалгах зэрэг үүргийг өглөө.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ