Цаг агаар
Валютын ханш
Боловсрол
2026-08-14
2026-2027 оны хичээлийн жилд сурагчид нэгдсэн загварын дүрэмт хувцас өмсөнө

2026-2027 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн суралцагчид хүчин төгөлдөр мөрдөгдөж буй нэгдсэн загварын дүрэмт хувцсаа өмсөнө.

Сурагчийн дүрэмт хувцас нь үндэсний MNS 6814:2019 стандартад нийцсэн, сурагчийн эрүүл мэнд, аюулгүй байдал, тав тух, эдэлгээний шаардлагыг хангасан байх ёстой.

Иймд эцэг эх, асран хамгаалагчид стандартын шаардлага хангасан, үндэсний үйлдвэрлэгчдийн дүрэмт хувцсыг сонгон худалдан авахыг зөвлөж байна.

Сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрлэгч “Бүтээлч үйлс”, “Шилмэл загвар”, “Өүлэнменч”, “Торгон хийц”, “Төмөр трейд”, “Эрдсүлж”, “Шүтэн уул” компаниуд хариуцсан бүс, аймаг, нийслэлийн гэрээт борлуулалтын цэгүүдээр дамжуулан хэрэглэгчдэд үйлчлэх бэлтгэлээ бүрэн хангаад байна.

Борлуулалтын цэгүүдийн дэлгэрэнгүй байршил болон ажиллах хугацааны мэдээллийг Боловсролын ерөнхий газар болон үйлдвэрлэгч байгууллагуудын албан ёсны мэдээллийн сувгаар тухай бүр хүргэнэ.

Стандартын шаардлага хангасан дүрэмт хувцас нь хүүхдийн эрүүл, аюулгүй, тав тухтай суралцах орчны нэг хэсэг юм. 

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ