Цаг агаар
Валютын ханш
Засгийн газар
2026-08-12
Хиймэл оюуны үндэсний зөвлөл байгуулахыг дэмжлээ

Хиймэл оюуны бэлэн байдлын 2024 оны индексээр Монгол Улс 188 орноос 98 дугаар байрт эрэмбэлэгдэж, өмнөх оноос 11 байр урагшилсан.

Гэвч хиймэл оюуны стратеги, бодлого төлөвлөлтийн чиглэлд ахиц шаардлагатай байгаа нь үндэсний хэмжээний нэгдсэн бодлого, зохицуулалт бий болгох хэрэгцээ байгааг харуулж байна.

Энэ хүрээнд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар салбар хоорондын бодлого, хамтын ажиллагааг уялдуулах, их өгөгдөл болон хиймэл оюуны экосистемийг хөгжүүлэх чиг үүрэг бүхий “Хиймэл оюуны үндэсний зөвлөл” байгуулах асуудлыг дэмжлээ.

Хиймэл оюуны бодлого, төсөл, хөтөлбөрийг салбар бүрд уялдуулахын зэрэгцээ төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг нэгтгэх шаардлагатай.
Үндэсний зөвлөлөөр дамжуулан дараах чиглэлд анхаарч ажиллана:

-Уул уурхай, санхүү, финтек, байгаль орчин зэрэг салбарт хиймэл оюуны загвар, бүтээгдэхүүн хөгжүүлж, экспортлох;
-Эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй зэрэг салбарт хиймэл оюуны хэрэглээг нэмэгдүүлэх;
-Төрийн үйлчилгээг хиймэл оюунд суурилан илүү урьдчилан таньдаг, иргэн төвтэй болгох;
-Их өгөгдөл, дата төв, хиймэл оюуны дэд бүтцийг хөгжүүлж, хөрөнгө оруулалт, инновацын таатай орчныг бүрдүүлэх;
-Хиймэл оюуны хөгжлийн бодлогыг төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээ, технологийн салбарын мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор уялдуулах.

Өнөөдөр Е-Mongolia-аар төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэх тогтолцоо бүрдсэн. Дараагийн шатанд хиймэл оюуны боломжийг ашиглан иргэн өөрөө үйлчилгээ хайж, хүсэлт гаргадаг байдлаас төр иргэний хэрэгцээг урьдчилан таньж, шаардлагатай үйлчилгээг нь санал болгодог тогтолцоо руу шилжих боломжтой.

Мөн Монгол Улсын хувьд хиймэл оюуны хөгжлийг зөвхөн дотоодын хэрэглээгээр хязгаарлахгүй, өгөгдөл, хүний нөөц, дэд бүтэц, судалгаа, технологид тулгуурласан бүтээгдэхүүн, шийдэл хөгжүүлж, бүс нутагт өрсөлдөх боломжийг бий болгох нь чухал.

Иймээс “Хиймэл оюуны үндэсний зөвлөл” нь зөвхөн нэг салбарын асуудлыг хэлэлцэх бус, Монгол Улс хиймэл оюуны эрин үед ямар байр суурь эзлэх, ямар салбартаа давуу тал бий болгох вэ гэдгийг нэгдсэн бодлогоор тодорхойлох механизм болох юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ