“Моод Болдоо”-г Замын хөдөлгөөний аюулгүй байдлын орон тооны бус зөвлөлийн дэд даргаар томиллоо
"Өнгөрсөн таван жил зам тээврийн ослоор 312 хүүхэд амь насаа алдаж, 3861 хүүхэд гэмтжээ.
Бараг 10 цаг тутамд нэг хүүхэд зам тээврийн ослоос болж хохирч байна.
Эрх бүхий байгууллагууд нь жил бүр нөлөөллийн аян хийж төсөв зарцуулдаг ч үр дүн гарахгүй байна.
Тийм учраас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын орон тооны бус Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг сэргээж байна.
Үндэсний зөвлөл хоёр дэд даргатай үйл ажиллагаа явуулна.
Нэг нь хуулиар Зам тээврийн сайд ажиллана. Нөгөө дэд даргаар Б.Болд буюу та бидний мэддэгээр “Моод Болдоо”-г томиллоо.
Үндэсний зөвлөл иргэд, жолооч, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлж, зөв соёл хэвшүүлэхэд анхаарна.
Богино хугацаанд үр дүнтэй ажиллана" гэж Ерөнхий сайд Н.Учрал хэллээ.
Бусад мэдээ
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
Мэдээ
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
Мэдээ
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Мэдээ
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.