Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
1 цаг 44 мин
Япон улсын Тоттори мужийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

Төв аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Г.Мөнхгэрэл өнөөдөр холбогдох мэргэжилтнүүдийн хамт аймгийн шууд харилцаат Япон улсын Тоттори мужийн Гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн Ивашта Жюня, Хөдөө аж ахуйн сургуулийн багш Маэта Хидэхиро нарыг хүлээн авч уулзлаа. 

Тоттори мужийн Гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн Ивашта Жюня, Хөдөө аж ахуйн сургуулийн багш Маэта Хидэхиро нар 2026 оны 08 дугаар сарын 02-ноос 07-ны өдрүүдэд Баянчандмань, Батсүмбэр, Борнуур, Жаргалант, Зуунмод суманд ажиллаж, ногоочид, механикжуулагчдад ухаалаг хөдөө аж ахуй, хүлэмжийн аж ахуйн сургалт явуулж, Тоттори мужид туршлага судлаад ирсэн дадлагажигчидтай уулзан ажлын үр дүнг биеэр үзэж, зөвлөгөө зөвлөмж өгч ажилласан билээ. 

Төв аймаг, Япон улсын Тоттори муж хоорондын харилцаа, хамтын ажиллагаа 29 жилийн өмнөөс эхлэлтэй.

Эдүгээ хөдөө аж ахуйн салбар буюу газар тариалан, хүлэмжийн аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, хүүхэд залуус руу чиглэсэн олон талт үйл ажиллагаануудыг хамтран хэрэгжүүлсээр байна.  

Өнөөдрийн уулзалтаар Тоттори мужийн төлөөлөгчдийн сумдад ажилласан сэтгэгдлийг сонсож, үр дүнгийн талаар мэдээлэл солилцож, хөдөө аж ахуй, хүлэмжийн аж ахуйн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах талаар болон ирэх 2027 онд тохиож буй аймаг, муж хоорондын хамтын ажиллагааны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар санал солилцлоо. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ