Цаг агаар
Валютын ханш
Улс төр
2026-08-06
Эрчим хүчний сайд Б.Найдалаа Даланзадгад дулааны цахилгаан станц, Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д ажиллав

Эрчим хүчний сайд Б.Найдалаа өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд Өмнөговь аймгийн Даланзадгад дулааны цахилгаан станц, Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иудад ажиллав. 

Энэ үеэр аймаг, орон нутгийн удирдлагууд Даланзадгад хотын шинэ суурьшлийн бүсэд барихаар төлөвлөж буй дулааны цахилгаан станцын нөхцөл байдлыг салбарын сайдад танилцуулж, санал солилцлоо. 

Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл Эрчим хүчний шинэтгэлийн хүрээнд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 50МВт-ын хүчин чадалтай Дулааны цахилгаан станц шинээр баригдахаар тусгагдсан бөгөөд төслийг орон нутгийн бондын санхүүжилтээр шийдвэрлэх зөвшөөрөл олгосон юм. 

Уг бүтээн байгуулалт нь 2028 онд ашиглалтад орсноор 8800 айл өрхийг цахилгаан эрчим хүчээр, 4920 хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ