Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
17 цаг 6 мин
Монгол Улсын Жендэрийн үндэсний хорооноос томилогдсон ажлын хэсэг Төв аймагт ажиллаж байна

Жендэрийн үндэсний хороо нь Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр “Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон жендэрийн мэдрэмжтэй бодлогоор дамжуулан хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын жендэрийн тэгш байдлыг сайжруулах нь” техник туслалцааны төслийг манай аймагт хэрэгжүүлж байгаа билээ. 

Уг төслийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж байгаа Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын жендэрийн бодлогын хэрэгжилтийн үнэлгээг танилцуулах, хөдөөгийн тариаланч, малчин эмэгтэйчүүдийг чадавхжуулахаар сонгон шалгаруулсан жижиг бизнесийн үйл ажиллагаанд үнэлгээ хийх зорилгоор Жендэрийн үндэсний хороо, Азийн хөгжлийн банк, төслийн хяналт, шинжилгээ, үнэлгээний зөвлөх баг, медиа багаас бүрдсэн ажлын хэсэг манай аймагт ажиллаж байна. 

Энэ хүрээнд аймгийн ЗДТГ-т ажиллаж “Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлогын үнэлгээ”-ний талаар танилцуулав. 

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн үдээс хойш Баянчандмань суманд ажиллаж бичил, жижиг бизнес эрхлэгчидтэй уулзах бол маргааш Жаргалант суманд ажиллах юм. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ