Цаг агаар
Валютын ханш
Засгийн газар
2026-08-05
Авлигын хөрөнгийг хурааж, хүүхэд, залуучуудын хөгжлийн санд төвлөрүүлж, зарцуулах тухай хуулийн төслийг боловсруулж байна

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд авлигын хөрөнгийг хурааж, хүүхэд, залуучуудын хөгжлийн санд төвлөрүүлж, зарцуулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг танилцууллаа. 

Энэ хуулиар авлигын хөрөнгийг хураах, хураасан хөрөнгийг хүүхэд, залуучуудын хөгжлийн санд төвлөрүүлж, зарцуулахтай холбогдох харилцааг зохицуулахаар боловсруулж байгаа бөгөөд энэхүү хуулийн зорилго нь хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж төр, нийтийн ашиг сонирхлыг сэргээх, хамгаалах, хууль бус хөрөнгөжихөөс урьдчилан сэргийлэх, улмаар авлигагүй нийтийн албыг бий болгоход оршиж байна.

Хуулийн төсөл батлагдсанаар хураан авсан хөрөнгийг улсын орлого болгож, хуулийн төсөлд заасан журмын дагуу нийгмийн салбар, хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих зориулалт бүхий санд төвлөрүүлэн зарцуулахаар тусгаж байгаа нь хууль бус хөрөнгийг нийгмийн бодит үр өгөөж болгон хувиргах ач холбогдолтой юм.

Хуулийн төслийг дагалдуулан 14 хуулийн төслийг боловсруулна. 

Засгийн газрын хуралдаанаас хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд боловсруулан шүүх, прокурор, авлигатай тэмцэх газар зэрэг хуулийн хэрэгжилтийг хангах үүрэгтэй байгууллагуудаас санал авсны үндсэн дээр хэлэлцүүлэхийг даалгалаа. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ