Цаг агаар
Валютын ханш
Спорт
2026-08-05
Олон улсын Таеквон-догийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээн эхэллээ

"Алсын хараа-2050" Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны 2024-2028 оны хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах таеквон-догийн XI тэмцээн 2026 оны 8 дугаар сарын 3-9-ний өдрүүдэд "Буянт-Ухаа" спорт цогцолборт болж байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор болж буй тус тэмцээнд 32 орны 1,283 тамирчин, шүүгч, төлөөлөгч оролцож байгаа нь 2018 онд манай улсад болсон тэмцээнээс оролцогчдын тоо 2 дахин өсөж,  Монгол Улсын хувьд Олон улсын тэмцээн зохион байгуулах чадавх, нэр хүнд өссөнийг илтгэж байна.

Хоёр жил тутамд шилдгүүдээ тодруулдаг тус тэмцээн өсвөр үе, насанд хүрэгчид, мастер ангилалд явагдаж байгаа бөгөөд хүүхдийн оролцоог нэмэгдүүлж, спортын хүртээмжийг тэлж байгаагаараа онцлог юм.

Тэмцээний үеэр Дэлхийн, Азийн болон Европын таеквон-догийн холбоодын удирдлагууд хүрэлцэн хүрэлцэн ирж, Ази тивийн холбооны ээлжит хурал болсон ба цаашдын хөгжлийн бодлого, дүрэм журам, томилгоотой холбоотой асуудлуудыг хэлэлцлээ.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас дэмжин зохион байгуулж буй тус арга хэмжээ нь зөвхөн өндөр амжилтын спортыг хөгжүүлэхээс гадна спортын дэд бүтэц, мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал болж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ