Бүсийн чуулган, форум, салбарын ойн арга хэмжээг цуцална
Төсвийн хэмнэлтийн хүрээнд төрийн байгууллагуудын хурал, чуулган, форум, салбарын ойн арга хэмжээг цуцлах болсныг Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ.
Тэрбээр бүсийн чуулган, салбарын ой, форум, хурал зэрэг бүх арга хэмжээг цуцалж, шаардлагатай тохиолдолд цахимаар зохион байгуулах чиглэл өгч байгааг онцолсон байна.
Мөн Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр гадаад томилолтоор явахгүй байхыг үүрэг болгожээ.
Арга хэмжээнүүдийг цуцалснаар хэмнэсэн төсвийг өвөлжилтийн бэлтгэл, эрчим хүч, шатахууны хангамж болон иргэдийн амьдралд шаардлагатай ажлуудад зарцуулах юм байна.
Төрийн байгууллагуудын зардлыг танаж, төсвийн хөрөнгийг нэн шаардлагатай чиглэлд төвлөрүүлэх бодлого баримталж байгааг Засгийн газраас мэдээллээ.
Бусад мэдээ
Хүнд цаг үед түлш, шатахуун тогтвортой нийлүүлж буй Оросын ард түмэнд Ерөнхий сайд Н.Учрал талархал илэрхийлжээ
Мэдээ
Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
Мэдээ
Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
Мэдээ
Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.