Цаг агаар
Валютын ханш
Улс төр
2026-08-04
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2027 оны төсвийн төслийг танилцуулах олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгууллаа

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын багцын 2027 оны төсвийн төслийг танилцуулах, эдийн засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдол бүхий төсөл, арга хэмжээний төлөвлөлтөд иргэд, олон нийтийн саналыг тусгах зорилгоор хэлэлцүүлгийг зохион байгуулав. Хэлэлцүүлэгт Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа, сайдын зөвлөх Б.Буяндэлгэр, газар, хэлтсийн удирдлагууд болон холбогдох албан хаагчид, иргэд, төрийн бус байгууллага, аж ахуй нэгж байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
Энэ үеэр Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа “Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын салбарт 2027 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний саналыг боловсруулахдаа Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, салбарын зорилго, зорилттой уялдуулсан” гэдгийг онцолсон.
Төсвийн хөрөнгө оруулалтаар 2027 онд шилжих болон шинэ 91 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд хэлэлцүүлэгт оролцсон иргэд, төрийн бус байгууллагын төлөөлөлд танилцуулж, санал хүсэлтийг хүлээн авсан юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ