Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
Өчигдөр 12 цаг 01 мин
"Орон нутгийн баг"-ийн хурал боллоо

Боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэх, боловсролын салбарт 2026-2028 онд хэрэгжүүлэх “Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье” цогц арга хэмжээг хэрэгжүүлэх “Орон нутгийн баг”-ийг Төв аймгийн Засаг даргын 2026 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/423 тоот захирамжаар байгуулсан. 
Аймгийн Засаг даргын зөвлөх Б,Отгонбаяраар ахлуулсан уг “Орон нутгийн баг”-ийн хурлыг цахим, танхим хослуулан зохион байгууллаа. Хурлаар: 
-“Сум дундын ахлах сургууль байгуулах “
-“Төрөлжсөн ахлах сургууль байгуулах” асуудлыг тус тус хэлэлцэв.
"Сум дундын ахлах сургууль” байгуулах, “Төрөлжсөн ахлах сургууль байгуулах” тухай асуудлыг хэлэлцээд сумдаас ирүүлсэн саналыг үндэслэн аймгийн хэмжээнд үе шаттайгаар төлөвлөн хэрэгжүүлэхээр саналыг дэмжлээ.
Түүнчлэн ажлын хэсгийн хуралдаанаар аймгийн Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр танилцуулсан асуудал бүр дээр шийдэл, шаардагдах төсөв, хугацааг тодорхой тусгаж, судалгаан дээр үндэслэн үе шаттай зохион байгуулж хэрэгжилтийг хангаж ажиллахыг Боловсролын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Мөнхтуулд даалгалаа. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ