Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2026-08-03
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр Хан-Уул дүүрэгт боллоо.

Долоодугаар сарын 22-ны өдрийн шуурхай зөвлөгөөн дээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт 73.5 хувьтай байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва холбогдох албаныханд дараах үүрэг чиглэлийг өглөө.

  1. “Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т нэмэлт өөрчлөлт оруулах, Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө”-ний төслийг боловсруулах ажлуудыг онцгой анхаарч, НИТХ-аар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах,
  2. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал зохион байгуулах ажлын хүрээнд зочид төлөөлөгчдийн аюулгүй байдал, шаардлагатай үед эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах, автомашин, нийтийн тээврийн хөдөлгөөн зохицуулалтыг сайтар хийх, орчны цэвэрлэгээ, тохижилт, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалтыг зохион байгуулах,
  3. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө бэлтгэл ажлыг хангаж, сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдал, засвар шинэчлэлийн ажлуудыг 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн дуусгах,
  4. Орчны эрсдэлтэй холбоотой E-Mongolia болон Засгийн газрын 11-11 төвд ирүүлсэн өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэж, давтан гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах,
  5. Сайжруулсан шахмал түлш болон хагас коксон түлшээр тасралтгүй хангах бэлтгэл ажлыг бүрэн хангаж, түлш борлуулах цэгүүдийг байгуулах зэргийг холбогдох албаныханд үүрэг болголоо.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ