Цаг агаар
Валютын ханш
Спорт
2026-07-31
Б.Ариунзул Өсвөрийн дэлхийн аварга боллоо

Азербайжан Улсын нийслэл Баку хотноо үргэлжилж буй чөлөөт бөхийн 17 хүртэлх насны (U17) Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын багийн анхны алтан медаль хүртлээ.

Эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд барилдсан Б.Ариунзул аваргын төлөөх барилдаанд Казахстаны Абдималик Айша-г 4:0-ээр ялж, U17 насны Дэлхийн аварга хэмээх эрхэм цолыг хүртлээ.

Тэрбээр эхний тойрогт Украины Бухтина Ирина-г 5:0, шөвгийн наймд Узбекистаны Азимова Шахзода-г 11:0-ээр цэвэр давамгайлж, хагас шигшээд Беларусын Брахинец Палина-г 7:1-ээр ялснаар шигшээ барилдаанд шалгарсан юм.

Б.Ариунзул нь анхны багш "Төгс" дэвжээний дасгалжуулагч агсан Ч.Пүрэвбаярын удирдлага дор чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн бөгөөд өдгөө Спортын төв сургуулийн багш, дасгалжуулагч Г.Нямбаярын удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа хийж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ