Усны аж ахуйн зам дагуу явган зам хийж байна
Төв ааймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, Зуунмод сумын Засаг дарга бөгөөд Хотын захирагч Б.Хатанбаатар, аймгийн ГХБХБГ-ын дарга Б.Насанжаргал болон холбогдох мэргэжилтнүүд өнөөдөр Баянхошууны гүүрнээс хойш Усны аж ахуйн зам дагуух явган замын ажилтай танилцлаа.
Аймгийн төсвийн 390 сая төгрөгийн өртгөөр баригдаж буй явган замын гүйцэтгэгчээр “Мөнх тэнгэрийн гүрэн” ХХК ажиллаж, гэрээнд заасан хугацаанаас өмнө буюу 08 дугаар сарын 15-ны өдөр ашиглалтад өгөхөөр ажиллаж байна.
Уг явган замын урт нь 1000 метр, өргөн нь 1.50 см, авто замаасаа явган зам хүртэл нэг метр зайтай ногоон байгууламжтайгаас гадна гурван метрийн өргөн даланг шинээр байгуулж байна.
Бусад мэдээ
Англи улсын “Хөгжлийн жим” судалгааны байгууллага болон НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
Мэдээ
Ой, хээрийн 5 гал түймрийг бүрэн унтраалаа
Мэдээ
Төв аймгийн аялал жуулчлалын брэндийн чиглэл тодорхойлох уулзалт боллоо
Мэдээ
Өндөрхаан агаарын шугамын дамжуулагчид тохогдсон гадны биетийг цэвэрлэнэ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.